A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210

Улаанбаатар хот

ҮҮСМЭЛ ОРДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1, 9.1.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий "Эрдэнэтийн овоо" ордыг ашиглах явцад үүссэн, одоогоор ашиглагдахгүй байгаа бага агуулгатай хүдрийн овоолгыг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах чадавх бүхий хөрөнгө оруулагчийг хууль тогтоомжид нийцүүлэн нээлттэй, ил тод байх зарчмаар сонгон шалгаруулах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт)-д тус тус даалгасугай.

2."Эрдэнэтийн овоо" ордын үүсмэл ордыг ашиглаж байгаа хувийн хэвшлийн хуулийн этгээдтэй тус үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоосны дагуу түүхий эдээр хангах үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулж ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Г.Ёндон)-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ