A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 206

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтыг Засгийн газрын 2026 оны 92 дугаар тогтоолоор өөрчилсөн)

3.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангахыг Ажлын хэсэг (С.Бямбацогт)-т, ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Булган аймгийн Булган-Бугат сум чиглэлийн авто замын зураг төслийг боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулж, авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2026 оноос эхлүүлэх бэлтгэлийг хангахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Ц.Батзул)-т даалгасугай.

5.Агданбуугийн Амарын алдар гавьяаг мөнхжүүлэх, намтар, үйл хэргийг нь залуу хойч үед сурталчлан таниулах ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН