- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ЗАРИМ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ТАЛБАЙН ХИЛ ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 170
Улаанбаатар хот
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ЗАРИМ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ТАЛБАЙН ХИЛ ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний ордын талбайн хил заагийг 1 дүгээр хавсралт, Төмөртэйн овоогийн цайрын ордын талбайн хил заагийг 2 дугаар хавсралт, Дорнодын ураны ордын талбайн хил заагийг 3 дугаар хавсралт, Мардайн ураны ордын талбайн хил заагийг 4 дүгээр хавсралт, Гурванбулагийн ураны ордын талбайн хил заагийг 5 дугаар хавсралт, Оюутолгойн бүлэг ордын талбайн хил заагийг 6 дугаар хавсралт, Бороогийн алтны үндсэн ордын талбайн хил заагийг 7 дугаар хавсралт, Төмөртэй төмрийн хүдрийн ордын талбайн хил заагийг 8 дугаар хавсралт ёсоор тус тус тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1-д заасны дагуу Оюутолгойн бүлэг ордын талбайн хил заагийг тогтоосон нь "ОНТРЭ" ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарах ордын ашиглалт, холбогдох татварын асуудалд хамааралгүй болохыг дурдсугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх