- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГОВИЙГ УСЖУУЛАХ СУДАЛГААНЫ НЭГЖ БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 223
Улаанбаатар хот
ГОВИЙГ УСЖУУЛАХ СУДАЛГААНЫ НЭГЖ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төсвийн тухай хуулийн 10.1.10-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.2.4-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Говийн бүс нутгийг усжуулах, усан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд судалгаа, шинжилгээг хийх, үр ашигтай төслүүдийг эхлүүлж, хэрэгжилтийг зохион байгуулах, салбар дундын уялдааг хангах үүрэг бүхий "Говийг усжуулах судалгааны нэгж"-ийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулсугай.
2.Судалгааны нэгжийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоож, чиг үүргийг хууль тогтоомжид нийцүүлэн баталж нэгдсэн удирдлагаар ханган, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад үүрэг болгосугай.
3.Судалгааны нэгжийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлж, цаашид жил бүрийн төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх