A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 237

Улаанбаатар хот

ФЕСТИВАЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар өргөтгөсөн хуралдаанаас гарсан саналын дагуу Говийн ноён хутагт, их соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 222 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан 2025 оны 08 дугаар сард Дорноговь аймагт аялал жуулчлалын фестиваль зохион байгуулахаар тогтсугай.

2.Фестивалийг зохион байгуулах төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Говийн бүсийн зөвлөл (О.Батжаргал)-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН