A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 228

Улаанбаатар хот

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10.3, 11.1.2, 12.9, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн 3, 5, 6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.2025 онд Хуримтлалын сангийн хөрөнгөөс 562,125.2 (таван зуун жаран хоёр тэрбум нэг зуун хорин таван сая хоёр зуун мянга) сая төгрөгийг төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэрээр санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулж, арвижуулах арга хэмжээ авч, холбогдох гэрээг Монголбанктай байгуулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нарт үүрэг болгож, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсүгэй.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН