- Нүүр
- Сайдын тушаал
- "СПОРТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРЬЖ БАЙГУУЛАХ, АШИГЛАХ, ОЛИМПЫН ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРООНЫ БҮРТГЭЛТЭЙ ОЛИМПЫН ТӨРЛИЙН СПОРТЫН ХОЛБОО, ТҮҮНД БҮРТГЭЛТЭЙ БАГ, МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧИД ОЛГОСОН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ" ХҮРЭЭНД АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
"СПОРТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРЬЖ БАЙГУУЛАХ, АШИГЛАХ, ОЛИМПЫН ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРООНЫ БҮРТГЭЛТЭЙ ОЛИМПЫН ТӨРЛИЙН СПОРТЫН ХОЛБОО, ТҮҮНД БҮРТГЭЛТЭЙ БАГ, МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧИД ОЛГОСОН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ" ХҮРЭЭНД АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.6-д заасан "спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг" үзүүлэх хүрээнд албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлох, түүнд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ шаардлагыг баримтална.
1.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.6-д заасан хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тусгай шаардлага тавигдана.
Хоёр.Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
2.1.Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.татвар төлөгчийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт өөрийн, эсхүл өөр хуулийн этгээдийн элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан бодитой хөрөнгө оруулалт байх;
2.1.2.татвар төлөгчийн өөрийн хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төслийн хувьд тухайн татвар төлөгчийн удирдах дээд байгууллагын баталсан бизнесийн төлөвлөгөөнд туссан, санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх;
2.1.3.татвар төлөгчийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1, 8.5-д заасан үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй байх;
2.1.4.татвар төлөгч бусад этгээдэд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд тухайн этгээдтэй төсөл, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлж, хөрөнгө оруулалт авч буй талын санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх;
2.1.5.шинээр барьж байгуулах, засварлах, өргөтгөх, тохижилт хийх үйл ажиллагаа нь спортын салбарын хэрэгцээ шаардлага, онцлогт нийцсэн түгээмэл загвар бүхий зураг төсөлтэй байхаас гадна, тэгш хүртээмжтэй ашиглах боломжтой байх;
2.1.6.хандив тусламжаар нийлүүлж буй тохижилт, тоног төхөөрөмж нь стандартад нийцсэн, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, технологи байх.
2.2.Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, хандив нь дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.хариу төлбөргүй шилжүүлсэн мөнгөн болон биет хөрөнгө байх;
2.2.2.санхүүгийн дэмжлэг, хандив хүлээн авч буй этгээд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хандив олгох татвар төлөгчтэй харилцан хамааралгүй байх;
2.2.3.Иргэний хуульд заасныг баримтлан санхүүгийн дэмжлэг, хандивын тусгай зориулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д нийцүүлэн тусгасан гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх;
2.2.4.санхүүгийн дэмжлэг, хандив олгосон болон хүлээн авсан этгээд нь тухайн санхүүгийн дэмжлэг, хандивыг энэхүү шаардлагын 2.2.3-т заасан гэрээнд тусгасан зориулалтын дагуу тухайн тайлант хугацаанд зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлах болон татгалзахгүй тухайгаа илэрхийлсэн акт үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх;
2.2.5.санхүүгийн дэмжлэг, хандивын зардал нь Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх.
2.3.Энэ шаардлагын 2.1, 2.2-т заасан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.1, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан хасагдах зардлын шаардлагыг хангасан байна.
Гурав.Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаа
3.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.6-д заасан спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Дөрөв.Бусад
4.2.Аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулагдаагүй, гэрээний хэрэгжилт хангагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд татварын холбогдох хуульд заасны дагуу хөнгөлөлт эдлүүлэх үндэслэл болохгүй.
--- о0о ---
Хүснэгт
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
№ | Хуулийн заалт, чиглэл, зориулалт | Зорилго, үндэслэл | Холбогдох стандарт, журам | Тавигдах доод шаардлага | Тусгай шаардлага | Тайлбар |
Нэг.Спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглахад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив | ||||||
1.1 | Биеийн тамир, спортын тухай хууль | Биеийн тамир, спортын хөгжлийг дэмжих;
Нийтийн биеийн тамир, болон мэргэжлийн спортын орчны хүртээмжийг нэмэгдүүлэх. | MNS 5538:2005 Эрүүлийг хамгаалах технологи - Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ. Нийтлэг шаардлага; MNS 6000:2009 Цанын бааз, мөсөн гулгуурын үйлчилгээ. Ерөнхий шаардлага; MNS 6001:2009 Бильярдын үйлчилгээ. Ерөнхий шаардлага; MNS 6182:2010 Усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан санд тавих ерөнхий шаардлага; MNS 6542:2015 Хөл бөмбөгийн спортын орчин болон сургалтад тавих шаардлага; MNS 6559:2015 Усан спортын орчин болон сургалтад тавих шаардлага; MNS 6559:2015 Волейболын спортын орчин болон сургалтад тавих шаардлага; MNS 6643:2016 Уран сайхны гимнастикийн орчин болон сургалтад тавигдах шаардлага; MNS 6695:2017 Спортын гимнастикийн орчин. Сургалтад тавих шаардлага; MNS 6696:2017 Аэробик гимнастикийн орчин. Сургалтад тавих шаардлага; MNS 6697:2017 Гандболын спортын орчин. Сургалтад тавих шаардлага; MNS 6698:2017 Гүйлтийн цанын спортын орчин. Сургалт тавих шаардлага; MNS 6699:2017 Жороо морин спортын орчин. Сургалтад тавих шаардлага; MNS 6700:2017 Ширээний теннисний спортын орчин. Сургалтад тавих шаардлага; MNS 6701:2017 Үндэсний сурын харвааны хэрэгсэл болон орчин. Сургалтад тавих шаардлаг | Биеийн тамир, спортын тухай хуулийн 36.2 дахь хэсэгт заасан стандартыг хангасан байх; Эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байх; Барилгын тухай хуулийн шаардлагад нийцсэн байх; | Спортын барилга байгууламж ашиглах, хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн;
Спортын барилга байгууламж нь хүн ам, эсвэл мэргэжлийн спортод зориулсан ажил, үйлчилгээ болон түүнийг зохион байгуулахтай холбоотой нийтэд үйлчлэх бусад үйлчилгээг эрхлэх боломжтой байх;
|
|
Хоёр.Олимп, оюуны спортын төрлийн тэмцээн зохион байгуулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив | ||||||
| Биеийн тамир, спортын тухай хууль | Мэргэжлийн спортын төрлийг хөгжүүлэх.
| - | Олон улсын олимпын хорооноос тогтоосон өвөл, зуны олимпын наадмын хөтөлбөрт батдаг спортын тэмцээн байх;
| Тэмцээн нь спортын холбоодын тухайн жилийн тэмцээний хуваарьт орсон байх; Тэмцээнд оролцогчдод насны ангиллын тэгш боломжийг бүрдүүлсэн байх; Тэмцээний хамрах хүрээ тодорхой байх; Оюуны спортыг хөгжүүлэхэд чиглэсэн байх. |
|
Гурав.Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг | ||||||
| Биеийн тамир, спортын тухай хууль | Спортын холбоо, баг, тамирчид, дасгалжуулагчдын хөгжлийг дэмжих;
Олимп, паралимпын амжилтыг ахиулахад дэмжлэг үзүүлэх.
| - | Спортын холбоо, спортын баг, дасгалжуулагч, тамирчин нь холбогдох байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй байх; | Олимпын төрлийн спортын холбоог Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны, спортын клубыг спортын холбооны бүртгэлд болон Биеийн тамир, спортын нэгдсэн цахим мэдээллийн санд бүртгэлтэй байх;
Тамирчин, дасгалжуулагчид Биеийн тамир, спортын нэгдсэн цахим мэдээллийн санд бүртгэлтэй байх; |
|
--- o0o ---
Текст томруулах
A
A
A