- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ ТАРИФТ БАТЛАХ ТУХАЙ
БУЛГАН АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр
Дугаар 17
Булган
ТАРИФТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дах хэсгийг үндэслэн, Хутаг-Өндөр сумын "Илчит хутаг" ХХК-иас ирүүлсэн тарифын саналыг хянан хэлэлцээд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Илчит хутаг" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгтсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс дагаж мөрдсүгэй.
3.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн /Г.Нарангэрэл/-д, "Илчит хутаг" ХХК /Д.Атарсүрэн/-д тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 13 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.ОДОНЧИМЭГ
ГИШҮҮД Г.НАРАНГЭРЭЛ
Г.ДАВААНЯМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх