- Нүүр
- Сайдын тушаал
- АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Эрүүл мэндийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/189 дүгээр тушаалын хавсралт
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.9-д заасан албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг тодорхойлох, түүнд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэхүү шаардлага, стандартыг баримтална.
1.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.9-д заасны дагуу хөнгөлөлтийг олгохдоо дараах зарчмыг баримтална:
1.2.1.нийгмийн хариуцлагад суурилсан, сайн дурын байх;
1.2.2.ил тод, нээлттэй байх;
1.2.3.баримт, нотолгоонд үндэслэсэн байх;
1.2.4.хүний эрүүл мэндийг дэмжсэн байх;
1.2.5.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.
Хоёр.Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
2.1.Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.татвар төлөгчийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт өөрийн эсхүл өөр хуулийн этгээдийн элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан бодитой хөрөнгө оруулалт байх;
2.1.2.татвар төлөгчийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1, 8.5-д заасан үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй байх;
2.1.3.татвар төлөгч бусад этгээдэд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд тухайн этгээдтэй төсөл, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлж, хөрөнгө оруулалт авч буй талын санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх;
2.1.4.шинээр барьж байгуулах, засварлах, өргөтгөх, тохижилт хийх үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлага, онцлогт нийцсэн түгээмэл загвар бүхий зураг төсөлтэй байхаас гадна, тэгш хүртээмжтэй ашиглах боломжтой байх;
2.1.5.хөрөнгө оруулалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа БНбД,СНиП, БД, МNS-ийн шаардлагыг хангах.
2.2.Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, хандив нь дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.хариу төлбөргүй шилжүүлсэн мөнгөн болон биет хөрөнгө байх;
2.2.2.санхүүгийн дэмжлэг, хандив хүлээн авч байгаа этгээд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хандив олгох татвар төлөгчтэй харилцан хамааралгүй байх;
2.2.3.Иргэний хуульд заасныг баримтлан санхүүгийн дэмжлэг, хандивын тусгай зориулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д нийцүүлэн тусгасан гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх;
2.2.4.санхүүгийн дэмжлэг, хандив олгосон болон хүлээн авсан этгээд нь тухайн санхүүгийн дэмжлэг, хандивыг энэхүү шаардлагын 2.2.3-т заасан гэрээнд тусгасан зориулалтын дагуу тухайн тайлант хугацаанд зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлах болон татгалзахгүй тухайгаа илэрхийлсэн акт үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх;
2.2.5.санхүүгийн дэмжлэг, хандивын зардал нь Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх.
2.3.Энэхүү нийтлэг шаардлагын 2.1, 2.2-т заасан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.1, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан хасагдах зардлын шаардлагыг хангасан байна.
2.4.Бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаа нь хавсралтад /Хүснэгт 1/ заасан шаардлага, стандартыг хангасан байна.
Гурав.Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаа
3.1.Албан татварын хөнгөлөлт эдлэх төсөл, арга хэмжээ нь дараах төрөлтэй байна. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих хөрөнгө оруулалт;
3.1.1.эрүүл мэндийн байгууллагын барилга, байгууламж барих, өргөтгөх, засварлах, тохижуулах;
3.1.2.эмнэлгийн барилгын гадна талбайн тохижилт хийх;
3.1.3.эмнэлгийн хэрэгслээр хангах;
3.1.4.эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах;
3.1.5.эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах;
3.1.6.эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг сайжруулах;
3.1.7.нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг дэмжих;
3.1.8.судалгаа боловсруулалт, технологи, инновацыг сайжруулах.
Дөрөв.Бусад
4.1.Аж ахуйн нэгж нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.9 дэх хэсгийг татвараас зайлсхийх үндсэн зорилгоор ашигласан нь тогтоогдсон тохиолдолд татварын хуульд заасны дагуу хөнгөлөлт эдлүүлэх үндэслэл болохгүй.
4.2.Аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулагдаагүй, гэрээний хэрэгжилт хангагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд татварын хуульд заасны дагуу хөнгөлөлт эдлүүлэх үндэслэл болохгүй.
--- о0о ---
ХҮСНЭГТ 1
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ,ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ БУСАД ШААРДЛАГА
№ | Татварын хөнгөлөлт олгох чиглэл | Зорилго, үндэслэл | Стандарт, журам | Ерөнхий шаардлага | Тусгай шаардлага | Тайлбар | ||
3.1.1. Эрүүл мэндийн байгууллагын барилга, байгууламж барих, өргөтгөх, засварлах, тохижуулах | ||||||||
1. | Эрүүл мэндийн байгууллагын барилга, байгууламж барих | Хангайн бүсийн Уламжлалт анагаах ухааны Олон Улсын сувилал (эмнэлэг)-ийн барилга, байгууламж барих Монгол Улсын 2050 урт хугацааны бодлогод 2.2.23; Монгол Улсыг 2021-2025 онд хөгжлүүлэх таван жилийн үндсэн чиглэл 2.2.3; Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 3.1.13. зорилт | Монголын уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5700:2020
Уламжлалт эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага MNS 5524-3:2015
| Хангайн бүсийн хүн амд Уламжлалт анагаах ухааны аргаар нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, гадаад улсад Монголын уламжлалт анагаах ухааныг сурталчлан таниулах, эрүүл мэндийн аялал жуулчлалыг эх орондоо татахад чиглэсэн сувилал байгуулах | Эмнэлгийн тохируулгад орчныг бүрдүүлсэн, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шаардлагатай нэмэлт тоноглол хийсэн байх,
Монголын уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5700:2020 (тус стандартын норматив ишлэлд туссан стандартуудад нийцсэн байх | Уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
| ||
2. | Эрүүл мэндийн байгууллагын барилга, байгууламж барих, өргөтгөх (Хавдар судлалын үндэсний төв-2-ын барилга) | Алсын хараа 2050, Зорилт 2.2.7, 9.1
Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2.3.1, 2.3.2 | Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 6330:2017 Цацрагийн хамгаалалт: Цөмийн цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх хэмжээ. MNS 5631:2006 | Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг хангасан байх. | Цацрагийн хамгаалалтын стандартыг хангасан байх | -
| ||
3. | Эрүүл мэндийн байгууллагын барилга, байгууламж барих, өргөтгөх, засварлах, тохижуулах | 2.1.Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
| Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх БНбД 31-22-21, Барилга байгууламжийн зураг төсөл БНбД 3.01-06-90, Эмнэлгийн барилга БД 31-115-12, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6330:2017, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 6330:2017, Клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6673:2017, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013, Галын аюулгүй байдал MNS 4244:1994, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам, хөтөч налуу шат MNS 6056:2003, 6005:2009
| Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг хангасан байх. |
| - | ||
3.1.2. Эмнэлгийн барилгын гадна талбайн тохижилт хийх | ||||||||
1. |
Эмнэлгийн барилгын гадна талбайн тохижилт хийх | 2.1.12.Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан стандарт, чанарын шаардлага хангасан тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэх орчныг бүрдүүлэх |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам, хөтөч налуу шат MNS 6056:2003, 6005:2009, Барилгын орчны тохижилтын ажил БНбД 3.01.06-90 |
Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг хангасан байх. |
|
| ||
3.1.3. Эмнэлгийн хэрэгслээр хангах | ||||||||
1. | Эрүүл мэндийн лабораторийн чанарын гадаад үнэлгээний тоног төхөөрөмж, тохиргооны материал, урвалж, оношлуураар хангах | Лабораторийн шинжилгээний чанар сайжирч иргэдийн шинжилгээний хариуны зөрүүг арилгах | Анагаах ухааны лаборатори. Хэмжлийн эталон лабораторид тавих шаардлага MNS ISO 15195:2011 ISO/IEC Ур чадварын сорилын стандарт MNS ISO 15189:2024 "Эрүүл мэндийн лаборатори -Чанар, чадавхид тавих шаардлага"
| ISO гэрчилгээ Чанарын баталгаажилтын гэрчилгээ | Үйлдвэрлэгчийн гэрчилгээ | Аймаг орон нутгийн анхан болон лавлагаа шатлалын лабораторийн чанарын гадаад хяналт, үнэлгээг зохион байгуулсан байна. | ||
3.1.4. Эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах | ||||||||
1. | Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрүүдийн GMP шаардлагыг хангахад шаардлагатай тоног төхөөрөмж, барилгын материалаар хангах | Монгол уламжлалт эмийн экспортыг нэмэгдүүлж дотоодын нийт бүтээгдэхүүний 1%-ийг бүрдүүлэх Монгол Улс "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2.2.23.-ийг хэрэгжүүлэх | Уламжлалт эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага MNS 5524-3:2015, Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага MNS 5530:2014 | Монгол уламжлалт эмийн үйлдвэрүүд GMP-н шаардлага хангасан байна | Техникийн тодорхойлолт, сертификат, холбогдох мэдээлэл | Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрүүдийг GMP шардлага хангагдах, уламжлалт эмийн экспорт нэмэгдэх. | ||
2. | Хавдрын тусламж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж (жагсаалтаар) | Алсын хараа 2050, Зорилт 2.2.7, 9.1 ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр 2.3.1, 2.3.2 | Хорт хавдрын эдэд бай генийн идэвхжилийг тодорхойлох бодит цагийн полимеразын гинжин урвалын (БЦ-ПГУ) шинжилгээний арга MNS 6791:2019 Хорт хавдрын өвөрмөц уургийг тодорхойлох фермент холбоот эсрэг биеийн урвалын (ФХЭБУ) шинжилгээний арга MNS 6792:2019 Хорт хавдрын эдэд бай генийг тодорхойлох эх төрхөөр нь эрлийзжүүлэх туяаруулах (ЭТЭТ) шинжилгээний арга MNS 6793:2019 Хорт хавдрын эдэд бай генийг тодорхойлох эх төрхөөр нь эрлийзжүүлэх өнгөжүүлэх (ЭТЭӨ) шинжилгээний арга MNS 6794:2019 Хорт хавдрын эдэд бай генийн хувьсамжийг тодорхойлох өндөр нарийвчлалт хайлалтын шинжилгээний арга MNS 6795:2019 Хорт хавдрын эдэд бай уургийг тодорхойлох иммуногистохимийн шинжилгээний арга MNS 6796:2019 | Олон улсын чанарын шаардлага хангасан байна. | Мэргэжилтний гаргасан техникийн тодорхойлолтын дагуу | Хавдрын тусламж, үйлчилгээ, ХСҮТ-2,туяа эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмж | ||
3. | Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн лаборатори, эмнэлгийн тоног төхөөрөмж | Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр гадаад улс руу зорчих урсгалыг бууруулж, эх орондоо шинэ технологиудыг нэвтрүүлж, хүлээгдэл чирэгдэл бууруулах | Анагаах ухааны лабоатори. Хэмжлийн эталон лабораторид тавих шаардлага MNS ISO 15195:2011 Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага MNS 5530:2014 Эрүүл мэндийн лаборатори-Чанар ба чадавхид тавих шаардлага MNS ISO 15189:2015 |
| Техникийн тодорхойлолт, сертификат, холбогдох мэдээлэл | Шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байх | ||
4. | Эмчилгээ оношилгоонд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл | Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэвшилтэд шинэ технологи нэвтрүүлэх | Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6330:2017 Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017 Өрхийн эрүүл мэндийн төвийн MNS 5292:2017 Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйлажиллагаа MNS 5081: 2013 | Эмчилгээ оношилгооны удирдамж, заавартай нийцсэн байх | Техникийн тодорхойлолт, сертификат, холбогдох мэдээлэл | Тухайн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн байх | ||
5. | Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн тоног төхөөрөмж | Эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг бууруулах, дэвшилтэд технологи нэвтрүүлэх | Эм үйлдвэрлэлийн зохистой дадал 5524:2014 Уламжлалт эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага MNS 5524-3:2015 | Олон улсын шаардлага хангасан байх | Техникийн тодорхойлолт, сертификат, холбогдох мэдээлэл | Тухайн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн байх | ||
3.1.5. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах | ||||||||
1. | Шинээр баригдах, засварлах анхан шатны эрүүл мэндийн байгууллагын барилга, гадна талбайн тохижилт | Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх зорилгоор анхан шатны тусламж, үйлчилгээний сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн хүртээмжийг нэмэгдүүлэх | Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн MNS 5081:2013 стандарт Өрхийн эрүүл мэндийн төвийн MNS 5292:2017 стандарт Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар хавсралт "Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх барилгын норм, дүрэм" | Эмнэлгийн зориулалттай өрөө тасалгаанд тавигдах төлөвлөлт, ус, дулааны хангамж, эрүүл ахуйн шаардлага | Технологи, эрүүл ахуйн шаардлага | Сум, өрх, тосгоны барилгыг хүлээлгэн өгсөн байх | ||
3.1.6. Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг сайжруулах | ||||||||
1. | Хорт хавдрын системийн эмчилгээний эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах | Алсын хараа 2050, Зорилт 2.2.7, 9.1 ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр 2.3.1, 2.3.2 | Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага MNS 5530:2014 | Олон улсын чанарын шаардлага хангасан, ДЭМБ-ын эмийн хатуу зохицуулалттай орны | IOS, GMP | - | ||
3.1.7. Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг дэмжих | ||||||||
1. | Эрүүл мэндийг хамгаалах | Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтыг дэмжих | Дархлаажуулалтын тухай хууль 7.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн ажиллагчдыг сэргийлэх тарилгад бүрэн хамруулах үүрэг хүлээнэ. | Сайн дурын дархлаажуулалтыг дэмжих | Засгийн газрын 2001 оны 67 дугаар тогтоолоор баталсан "Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалт, тарилгын товлол"-ын 3 дугаар хавсралтын 2 дахь хэсэг: "В" гепатитын вакцинд: Мэс засал, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сувилагч; Шүдний их эмч, сувилагч, техникч; Лабораторийн эмч, лаборант; Уг сэргийлэх тарилгыг нэг удаа, 2 тунг нэг сарын зайтай хийлгэнэ. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2022 оны Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай 49/А118 дугаар тушаалд тусгасан сайн дурын дархлаажуулалтад хамруулах | Сум, дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргатай гэрээ байгуулж, хүлээлгэн өгсөн байх | ||
3.1.8. Судалгаа боловсруулалт, технологи, инновацыг сайжруулах | ||||||||
1. | Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх инноваци, технологи | Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд инноваци, шинэ технологи нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулах | Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд технологийн үнэлгээ хийх арга, аргачлалын журам | Эмчилгээ, оношилгооны зааврыг орчин нотолгоонд суурилаж боловсруулах | Мэргэжлийн эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлсэн байх Монгол Улсын эрүүл мэндийн үндэсний тооцоо судалгааны тайлан | Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар | ||
2. | Эрүүл мэндийн технологи дамжуулалт | Оношилгоо, эмчилгээний шинэ технологи дамжуулалт, инноваци нэвтрүүлэлт хийх | Технологи дамжуулах тухай хуулийг мөрдсөн байх | Технологи дамжуулах тухай хуулийг мөрдсөн байх | Технологи дамжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх | Эрүүл мэндийн байгууллага (ЭЭХХЗГ)-тай гэрээ байгуулж, хүлээлгэн өгсөн байх | ||
3. | Эрүүл мэндийн судалгаа хөгжүүлэлт | Эрүүл мэндийн судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх
| Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөх | Эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хөрөнгө оруулах, судлаачдад зориулсан тэтгэлэг бий болгон зарлах | Хууль тогтоомжид нийцсэн байх |
| ||
4. | Инновацийг хөгжүүлэх | Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдэс бодисоор баяжуулах | Баяжуулсан хүнсний тухай хууль, түүнийг даган мөрдөх журам | Мэргэжлийн байгууллага, судлаачидтай хамтрах | Эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх | ЭЭХХЗГ-аас дүгнэлт авсан байх | ||
--- o0o ---
Текст томруулах
A
A
A