- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, УСТГАХ ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах зааврыг нэгдүгээр, Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг тээвэрлэх зааврыг хоёрдугаар, Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах зааврыг гуравдугаар хавсралтаар/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар А/173
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, УСТГАХ ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах зааврыг нэгдүгээр, Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг тээвэрлэх зааврыг хоёрдугаар, Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах зааврыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газар (Л.Баттөр)-т, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг Халдварт өвчин судлалын үндэсний төв (Э.Анхбаяр), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (С.Өнөрсайхан)-д тус тус даалгасугай.
3.Уг тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.
4.Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвтөө тусгахыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/230 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Т.МӨНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
