- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХӨВСГӨЛ АЙМАГ РЭНЧИНЛХҮМБЭ СУМЫН ХЭМЖЭЭНД МӨРДӨХ ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ХӨВСГӨЛ АЙМАГ РЭНЧИНЛХҮМБЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар VI/09
Зөөлөн
СУМЫН ХЭМЖЭЭНД МӨРДӨХ ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт Сангийн сайд, Байгаль орчины сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын хураамжийн төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга (Х.Бүрэнжаргалд)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсэний дараа дагаж мөрдсүгэй
4.Хог хаягдлын хураамжийг хуулийн хүрээнд төвлөрүүлэн, сум орон нутгийн орлогыг нэмэгдүүлж ажиллахыг татварын улсын байцаагч (Б.Даваасүрэн), Байгаль орчны хяналтын улсын байцаагч (М.Баясгалан)-нарт үүрэг болгосугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Н.Энхмаа)-д үүрэг болгосугай.
ДАРГА М.ОДБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх