- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС АУДИТ ХИЙХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ
2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/81
Улаанбаатар хот
ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС АУДИТ ХИЙХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/106 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам"-ын 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.4 дэх заалт нэмсүгэй:
"15.4.Аудитын төрлөөс хамаарч энэ журмын 2.1-д заасан аудитын стандарт, заавар, аргачлалыг мөрдөнө."
2.Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журмын 21 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 21.2 дахь заалт нэмсүгэй:
"21.2 Эрсдэл бүхий асуудлын онцлог, шинж чанарыг үндэслэн аудитын төрлийг тодорхойлж энэ журмын 2.1-д заасан стандарт, заавар, аргачлалыг мөрдөнө."
3.Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журмын 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтын "Аудитаар тогтоосон" гэсний дараа "төлбөрийн" гэж нэмсүгэй.
4.Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журмын 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтын "3.3.3, 3.3.5, 3.3.6" гэснийг "3.4.3, 3.4.5, 3.4.6" гэж, мөн заалтын "3.3.1, 3.3.2, 3.3.4" гэснийг "3.4.1, 3.4.2, 3.4.4" гэж, 16.6 дахь заалтын "3.3.3" гэснийг "3.4.3" гэж, 18 дугаар зүйлийн 18.15 дахь заалтын "18.8" гэснийг "18.9" гэж, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтын "зөвлөмжийн" гэснийг "зөвлөмж, хийсэн залруулгын" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтын "энэ журмын Хавсралт 1-т заасан маягтын дагуу" гэснийг хассугай.
6.Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд холбогдох өөрчлөлт хийлгэхийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Бундхорол)-т даалгасугай.
ДАРГА Д.ЗАНДАНБАТ
Текст томруулах
A
A
A
