- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 239
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Зорчих хэсэгт түр, удаан зогсоох журам зөрчсөн зөрчилд оногдуулах шийтгэлийн хуудасны маягт"-ыг "Журам, маягт батлах тухай" Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай.
2.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын 1.2 дахь заалтын "(маягт 2)," гэсний дараа "(маягт 6)," гэж, 3.3 дахь заалтын "(маягт 2)" гэсний дараа ", (маягт 6)" гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн тогтоолын 1 дэх заалтын "6 дугаар хавсралтын" гэснийг "6 дугаар хавсралт, Зорчих хэсэгт түр, удаан зогсоох журам зөрчсөн зөрчилд оногдуулах шийтгэлийн хуудасны маягтыг 7 дугаар хавсралтын" гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Шийтгэлийн хуудас (маягт 1)"-ны 5 дахь заалтын, мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Шийтгэлийн хуудас (маягт 2)"-ны 3 дахь заалтын "Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлд" гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйлд" гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Шийтгэлийн хуудас (маягт 1)"-ны 11 дэх заалтын, мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Шийтгэлийн хуудас (маягт 2)"-ны 7, 8 дахь заалтын, мөн тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Шийтгэлийн хуудас (маягт 4)"-ны 4 дэх заалтын, мөн тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Шийтгэлээс чөлөөлөх хуудас (маягт 5)"-ны "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар" гэснийг "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар" гэж, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Шийтгэлийн хуудас (маягт 3)"-ны 2 дахь заалтын ", 7.6 дугаар зүйлд" гэснийг ", 7.7 дугаар зүйлд" гэж, мөн тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Шийтгэлийн хуудас (маягт 4)"-ны "Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйл" гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 3.10 дугаар зүйл" гэж, мөн тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Шийтгэлээс чөлөөлөх хуудас (маягт 5)"-ны 8 дахь заалтын "холбогдох" гэснийг "холбогдогч" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх