- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж байгуулагдсаны түүхт 100 жилийн ой)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 143
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг 2025 онд тэмдэглэсүгэй.
2.Ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд, хүүхдийн төлөө хөдөлгөөний түүхийг сурталчлан таниулах, хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээний бүтээгдэхүүн гаргах, тэдний хөгжил оролцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх