- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ой)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 183
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан саналыг харгалзан Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
2.Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардлагатай 1.0 (нэг) тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.
3.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 280 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсэг (О.Алтангэрэл)-т, дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүд, Хангайн бүсийн зөвлөл (Б.Цэрэннадмид)-д даалгасугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 280 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 200 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 163 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх