- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 241
Улаанбаатар хот
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
Цэргийн албаны тухай хуулийн 30.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.2026 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.
2.Цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх