- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2025 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 242
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2025 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 24.3.3, 26.3, 29.2.1, 29.2.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Спорт болон олзворын зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг 1 дүгээр хавсралт, соёлын зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталсан тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх