- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Монгол Улсад 2025 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 243
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Монгол Улсад 2025 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтад заасан Олимпын эрхийн оноо, дэлхийн чансаа олгох тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 2,539,000,000 (хоёр тэрбум таван зуун гучин есөн сая) төгрөгийн, Олон улс, тив, олимпын бус төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 567,728,100 (таван зуун жаран долоон сая долоон зуун хорин найман мянга нэг зуу) төгрөгийн зардлыг 2025 оны батлагдсан төсвийн багцаас санхүүжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгасугай.
3.Тэмцээний бэлтгэл ажлыг бүрэн ханган, өндөр түвшинд зохион байгуулж, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх