- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 236 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 247
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 236 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 1.1 дэх заалтын "Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдэд" гэснийг "Монгол Улсын иргэн болон Монгол Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах олон улсын гэрээтэй Монгол Улсад хууль ёсоор оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүний 0-18 хүртэлх насны хүүхдэд" гэж өөрчилсүгэй.
2.Мөн хавсралтын 4.4 дэх заалтын "аймаг, нийслэл," гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх