- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 363 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 248
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраа ТОГТООХ нь:
1."Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 363 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ"-д доор дурдсан агуулгатай 66 дахь заалт нэмсүгэй:
66. | Асаргаа сувилгааны хэрэгсэл: Живх (хүүхдийн) | 1,800,000 | Байнгын асаргаа шаардлагатай өдөр тутам живх хэрэглэдэг 2-оос дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд |
2.Мөн хавсралтын 33 дахь заалтын "Сонсголын дижитал аппарат" гэсний дараа "(12 болон түүнээс дээш дуу боловсруулах сувагтай, сонсох программыг компьютер дээр мэргэжлийн хүн тохируулдаг, бүх чиглэлд дуу хүлээн авах боломжтой, ярианы зүгт микрофон чиглэлийг тохируулах боломжтой, шуугиантай орчинд үг ялгалт хийдэг системтэй, 250-8000 болон түүнээс дээш Hz Гц, хамгийн багадаа 100-140 цаг цэнэгээ барьдаг)" гэж нэмсүгэй.
3.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох 2025 оны зардлыг нийгмийн халамжийн сангийн 2025 оны батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс, мөн тогтоолын 2 дахь заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх