- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар 14
Тэгш
ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:
1.Байгалийн өвөрмөц тогтоц, ховор ургамал, ус намгархаг бүхий хамгаалах шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой урсац бүрэлдэх эх орчмын 95,410 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсугай.
2.Урсац бүрэлдэх эхийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтад байх хугацааг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2045 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 20 жилийн хугацаагаар тогтоосугай.
3.Урсац бүрэлдэх эх орчмын орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг нэгдүгээр хавсралтаар, хамгаалалтын горимыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
4.Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн цэг солбилцлыг холбогдох байгууллагуудад уламжилж, кадастрын зураг зүйн нэгдсэн системд бүртгүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Ломбоо/-д даалгасугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хороонд даалгасугай.
ДАРГА Б.НЯМЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх