- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 253
Улаанбаатар хот
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд заасны дагуу 2025 онд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр заасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XVI.1.1.22-т заасан "Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын өргөтгөл /Сүхбаатар, Баруун-Урт сум/", XVI.1.1.24-т заасан "Баруун-Урт-Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам, 61.9 км, гүүр, 24 у/м гэрэлтүүлэг /Сүхбаатар, Баруун-Урт, Сүхбаатар сум/", XVI.1.1.40-д заасан "Сумын төвийн хатуу хучилттай авто зам /Сүхбаатар, Асгат сум/"-ын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.
2.Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас санхүүжүүлэхээр заасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XVIII.1.1 "Бүсүүдийн хөгжлийг дэмжих инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, улс, аймаг, сумдад хэрэгжүүлэхэд шаардагдах улсын төсвийн хөрөнгө /Бүсүүд/" төсөл, арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх "Сумын ундны усны эх үүсвэр, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний өргөтгөлийн /Сүхбаатар, Баруун-Урт сум/", "960 айлын орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээний 2 дугаар ээлжийн /Сүхбаатар, Баруун-Урт сум/", "Сумын төвийн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний /Сүхбаатар, Баруун-Урт сум/", XVIII.1.24 "Уртын голын ногоон байгууламжийн ажил /Сүхбаатар, Баруун-Урт сум/", XVIII.1.44 "Соёл амралтын хүрээлэнг /Сүхбаатар, Баруун-Урт сум/"-д хамаарах бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.
3.Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд авто замын барилга угсралтын болон нийтийн орон сууц, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, хууль тогтоомжийн хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нарт даалгасугай.
4.Авто замын барилга угсралтын болон нийтийн орон сууц, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд даалгасугай.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх