A

A

A

Бүлэг: 1979

дорнод аймгИЙН Иргэдийн Төлөөлөгчдийн ХурлЫН ТОГТООЛ

2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 05/02

Чойбалсан

НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ЗАМ ТАЛБАЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.14, 48 дугаар зүйл 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хэрлэн сумын нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тарифыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ш.Ёл)-д даалгасугай.

3.Тогтоолын захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг дарга (Ш.Ёл)-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Г.ЦОЛМОН