- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 259
Улаанбаатар хот
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5, 17 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Аж ахуйн нэгжийн тооллогыг 2026 оны эхний хагас жилд багтаан явуулахаар тогтсугай.
2.Аж ахуйн нэгжийн тооллогод шаардлагатай мэдээллийг төрийн байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн 2025 оны 12 дугаар сард болон 2026 оны 06 дугаар сард багтаан бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөсүгэй.
3.Энэ тогтоолын 2-т заасан мэдээллийг Үндэсний статистикийн хороонд хууль тогтоомжийн дагуу нийлүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгаж, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.
4.Тооллогын дүнг 2026 онд багтаан Засгийн газарт танилцуулахыг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх