A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 224

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Инновацийн тухай хуулийн 6.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Инновацын үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан санхүүжилт болон грант олгоход шаардагдах зардлыг 2025 оны батлагдсан төсөвтөө багтаан, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 497 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ын 3.9 заалтын "3.5.6-д заасан грантыг Засгийн газраас баталсан "Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам"-ын дагуу, мөн" гэснийг хасаж, мөн журмын 3.5.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 99 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ