A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 268

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Ахмад настны тухай хуулийн 13.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 243 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам"-ын 3.6, 3.10 дахь хэсгийг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/"3.6.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Ахмад настны тухай хуулийн 8.2-т заасан стандартын шаардлагыг хангасан, эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд үйлчилгээ үзүүлэх хүсэлт ирүүлсэн амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг жил бүр гарган, гэрээ байгуулна. Жагсаалт гаргах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулна."

2/"3.10.Ахмад настны төлсөн сувиллын эрхийн бичгийн үнийн дүн нь Засгийн газраас тогтоосон жишиг үнийн дээд хэмжээнээс бага бол ахмад настны төлсөн хэмжээгээр, илүү бол Засгийн газраас тогтоосон жишиг үнийн дээд хэмжээгээр тооцно. Дотоодын сувилалд амарч сувилуулсан ахмад настны тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг нийтийн тээврийн, эсхүл агаарын тээврийн тарифт үнээр тооцож олгоно."

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН