A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 265

Улаанбаатар хот

2025 ОНД БАРИХ ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ТОО ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Амьтны тухай хуулийн 23.5, 26.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.21-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Тусгай зориулалтаар 2025 онд гадаад улсад гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг 395 хүртэл байхаар тогтоосугай.

2.Амьдаар барих идлэг шонхор шувууны нэг толгой тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 80 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тус тус тооцсугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА