- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 275
Улаанбаатар хот
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад бий болсон агуулга багатай хүдэр, ашигт малтмалын овоолгыг баяжуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортод гаргах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), Татварын ерөнхий газар (Ч.Чимидсүрэн) нарт тус тус даалгасугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх