- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ, ХУРДАН МОРИНЫ ШИГШМЭЛ БОЛОН БҮСИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 278
Улаанбаатар хот
ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ, ХУРДАН МОРИНЫ ШИГШМЭЛ БОЛОН БҮСИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3, 10.18-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг 2025 оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд, Дорноговь аймгийн баяр наадмыг 2025 оны 07 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд, Дорнод аймгийн баяр наадмыг 2025 оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 17 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.Хурдан морины баруун, зүүн, говийн бүсийн уралдааныг энэ тогтоолын 1-д заасан хугацаанд аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт тус тус даалгасугай.
3.Хурдан морины 2025 оны шигшмэл "Их хурд-10" уралдааныг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хүй долоон худагт 2025 оны 08 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд, хурдан морины Хангайн бүсийн уралдааныг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2025 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх