- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ
2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 05/03
Улаанжирэм
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 22 дугаар зүйлийн 22.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Айл өрхийн хэрэглээнээс үүсэх нэг өрхийн энгийн хог хаягдал, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газраас үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сумын төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Эрдэнэбаатар)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 16/01 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.БЯМБАДЭЛГЭР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх