- Нүүр
- Сайдын тушаал
- АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ /Бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, хандив, санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад хот байгуулалт, зураг төсөл, нийтийн аж ахуй, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага"-ыг нэгдүгээр, "Бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны шаардлагад баримтлах дүрэм, журам, стандартын жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар/

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 105
Улаанбаатар хот
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, хандив, санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад хот байгуулалт, зураг төсөл, нийтийн аж ахуй, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага"-ыг нэгдүгээр, "Бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны шаардлагад баримтлах дүрэм, журам, стандартын жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаалын хавсралтаар баталсан албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг эрхлэх асуудал, бүс орон нутгийн хүрээнд сурталчилж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газар (Ц.Адъяабаатар), Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газар (Ц.Баярбат), Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газар, Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар (О.Мөнхбаяр)-т, харьяа байгууллагын захирал нарт даалгасугай.
3.Албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны статистик мэдээллийг нэгтгэн хагас жил тутам тайлагнаж ажиллахыг Статистик, мэдээллийн сангийн хэлтэс (Н.Нарантуяа)-т.
4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Ган-Очир)-т үүрэг болгосугай.
5.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн салбарт хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага батлах тухай" Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 54 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A

