A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 279

Улаанбаатар хот

АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын 2025 оны 07 дугаар сарын 12, 13-ны өдрүүд нь Бямба, Ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгасугай.

2.Ажилтны ажил, амралтын цагийг энэ тогтоолын 1-д заасны дагуу зохицуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын бус төрийн бусад байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагад уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Л.ЭНХ.АМГАЛАН