- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ШШГБ-ын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох )
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 266
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 287.8.4, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (Б.Нандинболор)-т үүрэг болгосугай.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх