- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (ахмад настанд үзүүлэх дэмжлэг)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 269
Улаанбаатар хот
ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Ахмад настны тухай хуулийн 13.2, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.2, 5.4.3, 6.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Ахмад настны тухай хуулийн 10.1.2-т заасан магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн дээд хэмжээг 416,000 (дөрвөн зуун арван зургаан мянган) төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн дээд хэмжээг 832,000 (найман зуун гучин хоёр мянган) төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Алдар цолтон ахмад настанд магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд алдар цолтон ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832,000 (найман зуун гучин хоёр мянган) төгрөгөөр тогтоосугай.
3.Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон ахмад настан болон ахмад дайчинд орон сууцны хөлс төлөх, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авах хөнгөлөлтийн хэмжээг 280,000 (хоёр зуун наян мянган) төгрөгөөр, бусад алдар цолтон ахмад настанд 140,000 (нэг зуун дөчин мянган) төгрөгөөр тооцон олгосугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх