A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 283

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XVI.1.1.54-т заасан Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замаас Хужирт сум хүртэлх 43.3 км хатуу хучилттай авто замын Багц-1 буюу 21.42 км авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд тухайн чиглэлийн авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Дэлгэрсайхан нарт тус тус даалгасугай.

3.Авто замын барилга угсралтын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг авто замын барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ТУВААН