A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хороо)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 270

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хороо"-ны дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2026 оны 317 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоолын 1-д заасан Үндэсний хорооны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлж байхыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН