- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2025 оны 280 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 280
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183 дугаар тогтоолын 4 дэх заалтын "(Н.Учрал)" гэснийг "(О.Алтангэрэл)" гэж өөрчилсүгэй.
2.Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Ажлын хэсгийн бүрэлдэхүүн"-ий "Дарга:" хэсгийн "-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга" гэснийг "-Хууль зүй, дотоод хэргийн сайд" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
