- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 47
Төрийн ордон, Улаанбаатар хот
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дагвадоржийн Дэлгэрсайханыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх