- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 52
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсугай.
2.Шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх