A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/425

Өлгий

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Өлгий хотын гудамж, замын хөдөлгөөний нягтрал, ачааллыг бууруулж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор "Өлгий хотын гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдүүлж, хэрэгжүүлэн ажиллахыг Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч /Х.Болатбек/, Цагдаагийн газрын дарга /Ө.Танат/, Авто тээврийн төвийн дарга /З.Онгар/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2024 оны А/418 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /К.Бахытжан/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГАЕ.ЗАНГАР