- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Булган аймгийн Рашаант сумын "Хит повер тэч" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
БУЛГАН АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 18
Булган
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дах хэсгийг үндэслэн, Рашаант сумын "Хит повер тэч" ХХК-иас ирүүлсэн тарифын саналыг хянан хэлэлцээд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Булган аймгийн Рашаант сумын "Хит повер тэч" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгтсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлүүлэн, тогтоолыг 2026 оны 01 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсүгэй.
3.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн /Г.Нарангэрэл/-д, "Хит повер тэч" ХХК /Г.Гантөмөр/-д тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 16 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.ОДОНЧИМЭГ
ГИШҮҮД Г.НАРАНГЭРЭЛ
Г.ДАВААНЯМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх