A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 12

Улаангом

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн "ТАРИАЛАН ИЛЧ" ХХК- аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."ТАРИАЛАН ИЛЧ" ХХК –ийн Тариалан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "ТАРИАЛАН ИЛЧ" ХХК -ийн захирал / Б.БАЯНЖАРГАЛ /-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн /Т.Цэцэгмаа, Б.Болор/ нарт даалгасугай.

ДАРГА Б.ЭЛДЭВ-ОЧИР

ГИШҮҮН Т.ЦЭЦЭГМАА

Б.БОЛОР