- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/222
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төрийн архивын дарга, эрхлэгч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Архивын ерөнхий газар (Б.Цэндсүрэн)-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаал баталсантай холбогдуулан "Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/204 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх