A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгах шалгалтыг зохион байгуулах журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/95

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9, 17.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгах шалгалтыг зохион байгуулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Сангийн сайдын 2016 оны 82 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН