A

A

A

Бүлэг: 1979

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/188

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг нэгдүгээр хавсралтаар, Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, сумын Газрын даамал нарт тус тус даалгасугай.

3.Аргачлал, итгэлцүүрийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэж, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Газрын биржийн хэлтэс (Ш.Мандахзул)-т үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газрын судалгаа шинжилгээ, бодлого төлөвлөлтийн газар (А.Амарсайхан)-т даалгасугай.

ДАРГА  А.ЭНХМАНЛАЙ