- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БОЛОН ЖИШИГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам"-ыг 1 дүгээр, "Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын жишиг төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар хавсралтаар/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/227
Улаанбаатар хот
ЖУРАМ БОЛОН ЖИШИГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам"-ыг 1 дүгээр, "Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын жишиг төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба /Л.Нямгэрэл/-нд даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Журам болон жишиг төлбөрийн хэмжээг батлах тухай" 2023 оны А/04 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
