A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БОЛОН ЖИШИГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам"-ыг 1 дүгээр, "Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын жишиг төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/227

Улаанбаатар хот

ЖУРАМ БОЛОН ЖИШИГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам"-ыг 1 дүгээр, "Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын жишиг төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба /Л.Нямгэрэл/-нд даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Журам болон жишиг төлбөрийн хэмжээг батлах тухай" 2023 оны А/04 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД О.АЛТАНГЭРЭЛ