- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫН БҮТЦИЙН ХҮРЭЭ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 141
Улаанбаатар хот
БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫН БҮТЦИЙН ХҮРЭЭ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 4.1.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ"-г хавсралт ёсоор баталсугай.
2."Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ"-нд заасан чадамжуудыг нарийвчлан судалж, цахим ур чадварыг үнэлэх аргачлал, сургалтын хөтөлбөр боловсруулж, түгээх ажлыг зохион байгуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт, уг ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын 2-т заасан аргачлал, хөтөлбөрийн дагуу бүх нийтийн цахим ур чадварын сургалт зохион байгуулах арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасугай.
4."Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ"-нд нийцүүлэн иргэдийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх аяныг 6 сарын хугацаанд зохион байгуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/ -д тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх