A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫНТОГТООЛ

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 56

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Цэнддаваагийн Амартөгс, Лхагвасүрэнгийн Золзаяа, Бадамдоржийн Төгсцэнгэл нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр тус тус томилсугай.

2.Энэ тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН