- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ БҮСИЙН ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ, БАЙРШЛЫГ ТОГТООХ ТУХАЙ (Налуу-Ухаа)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 39
Улаанбаатар хот
ТУСГАЙ БҮСИЙН ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ, БАЙРШЛЫГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 40.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Налуу-Ухаа" эдийн засгийн тусгай бүсийн газар нутгийн хэмжээг 7850 га-гаар тогтоож, газрын байршил, хилийн заагийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2."Налуу-Ухаа" эдийн засгийн тусгай бүсийн газрын мэдээллийг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх чиглэлээр зохих арга хэмжээ авахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай), Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх